"Copper" буюу Зэсний техник анализ

Арилжааны ерөнхий тактик -
Ханшийн ерөнхий холын чиглэл нь "Bull flag" хэлбэр эсвэл "Rising Wedge" гэж хэлж болохоор бүтэц үүсгэсэн байна. Миний хувьд эхлээд Month дараа нь Weekly гэх мэтчилэн Timeframe-г багасгаж явж 1-4 цаг руу ордог бөгөөд үүнээс харвал Month дээр дээш чиглэсэн "Rising Wedge" хэлбэрийн бүтэц үүсгэсэн нь хэдэн сардаа бол унах магадлалтай гэдгийг харуулж байна. Гэвч тухайн дээд Line ийг 4H- дээр "Bull flag" эсвэл "Rising Wedge" үүсгэсэн нь түүнийг дээш сэтэлж тухайн Month буюу том цагийн Wedge ийн дээд Line ийг дахин шалгаад унах эсвэл дээш сэтэлж өсөх боломжтойг харуулж байна.
4H ийн дүн шинжилгээний үр дүн :
Rising wedge эсвэл "Bull flag" - ийн доод ероолийг очиж шалгах эсвэл хуучин доод ханш болох 3.96 түвшинд "Double Bottom" хийж дээш сэтлэн гарах магадлал өндөр байна. Хэрэв хуучин 3.96 түвшин дээр ханш сайн Support үүсгэж "Falling Wedge" эсвэл "Bear flag" гэх мэт өсөлтийн шинж үзүүлсэн Pattern үүсгэвэл "Double Bottom" хийсэн бүсээс BUY хийх боломжтой.
Арилжааны үндсэн төлөвлөгөө : /Жич Chart дээр тэмдэглэгээнүүдийг бичсэн бөгөөд доор тайлбар орсон болно./
Арилжааны Plan "1" - Ханш хэсэгтээ доош унах төлөвтэй байгаа учир ханш хэрэв шинэ Resistance болох Хуучин Support түвшин/4.22/ түвшинг Bearish Pattern үүсгэн эргэн ирж шалгаад доош сэтэлбэл Short орох бөгөөд STOP LOSS-г Resistance ийн дээр тавьж TP түвшинг нөхцөл байдлаас хамааран "Double Bottom" түвшинд эсвэл Rising Wedge ийн доод ероолд тавина. Нөхцөл байдал нь : Ханш Double Bottom бүсд сайн Support-лж, Bullish Pattern үүсгэн хүрэх, Эсвэл Double bottom түвшинг шууд сэтэлбэл Rising Wedge ийн доод ероолд буюу доод Line дээр авна. Short хүлээж болохуйц үндсэн нэг шалтгаан нь RSI "OVERSOLD"! Учир нь өмнө нь RSI OVERSOLD ороход ханш ихэнхдээ томоохон засвар хөдөлгөөн эсрэг хөдөлгөөнүүд ирсэн байна. Иймд хүлээж Pattern үүсэхийг ажиглах хэрэгтэй. RSI хүснэгт дээр олон шараар дугуйлж харуулсан болно.
Арилжааны Plan "2" - Ханш унаад Rising Wedge ийн доод ероод ямар нэгэн Reverse Pattern буюу Bullish Pattern үүсгэлгүй хүрээд л шууд буцах үйлдэл гаргавал Ёроол дээр Risk entry хийнэ. Энэ нь баттай Confirmation байхгүй арилжаа тул Дансны 0.5 хувийг л эрсдэлд оруулж Risk Entry хийх болно. Өөрөөр хэлбэл Chart дээр сумаар заасанчлан өмнө нь ханш Line дээр шууд ирээд л явсан байна.Энэ өмнөх ирэлттэй адил ирж магадгүй учир Risk Entry боломжийг хайна :D.
Арилжааны Plan "3" - ХХанш унаад Rising Wedge ийн доод ероод ямар нэгэн Reverse Pattern буюу Bullish Pattern үүсгэж унаж орж ирээд түүнийгээ дээш сэтлэн гарвал баталгаатай буюу Confirmation тай арилжаа учир жирийн арилжаа буюу дансны 1 хувийг эрсдэлд оруулж арилжаа хийнэ. Chart дээр сумаар заасанчлан өмнө нь ханш ирэхдээ 30 минут руу шилжүүлж харвал Bullish Pattern үүсгэн ирж түүнийгээ сэтлэн дээш өссөн харагдана. Үүнтэй адилаар арилжаанд орохыг эрмэлзэнэ.
Арилжааны Plan 2 болон 3 ын хувьд STOP LOSS ийг Pattern ийн буюу Rising Wedge ийн доор тавина. TP түвшинг одоо Rising Wedge-ийг сэтэлнэ гэж үзэн 4.89 дээр тавьж болох ч ханш өмнө нь байснаасаа нэлээн хүчтэй өсч гарч ирсэн бөгөөд худалдан авалт нилээн ханалттай байж болзошгүй тул Reverse Pattern буюу эсрэг хөдөлгөөний шинж үзүүлсэн Pattern гарж ирвэл хааж болно! Мөн арилжаанаас гарахдаа удаан хугацаанд барихаар бол DAILY timeframe дээр RSI OVERBOUGHT орсон тохиолдолд арилжааг хааж хэсэгтээ харзнах боломжтой!
From E.Munkhbold
To CryptoPuujin
Chart PatternsTechnical IndicatorsTrend Analysis

También en:

Exención de responsabilidad